Компьютерийн програм хангамж түүний ангилал
Энэ удаагийн лекцээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:
- Компьютерийн програм хангамж(хэрэглээний) гэж юу вэ?
- Компьютерийн програм хангамж(хэрэглээний) зохиогдож эхэлсэн хөгжлийн үе
- Компьютерийн програм хангамжийг (хэрэглээний) хэдэн төрөлд хуваадаг вэ? зэрэг ойлголтууд багтана.
Энэ удаагийн лекцээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:
Программ хангамж гэж юу вэ?
Компьютерийн программ хангамж буюу энгийнээр программ хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх хөтөлбөр, холбогдох өгөгдлийн цогц юм.
Программ хангамж түүний ангилал
Програмыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь:
· Тайлбарлагч буюу хэлмэрчлэгч
· Хөрвүүлэгч гэж ангилдаг.
Програмыг хэрхэн дамжуулж байгаагаар нь:
· Хөндлөн платформ
Програмын хэрхэн хэрэглэж, тархаж байгаагаар нь:
· Хаалттай буюу чөлөөт бус
· Нээлттэй
· Чөлөөт
Програмыг хэрхэн ашиглаж байгаагаар нь:
· Системийн
· Хэрэглээний
· Мэдээлэл боловсруулах
Системийн програм хангамж нь компьютер системийг удирдахад зориулагдсан програмуудын нэгдэл юм. Жишээ нь: Процессор, санах ой, оролт гаралтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж гэх мэт. Системийн програм хангамжид үйлдлийн систем, үйлчилгээний програм хангамж зэрэг нь чухал байр суурь эзэлдэг.
Багтаамж нь электрон төхөөрөмжүүд дээр суурьлагдсан програм юм. Орчин үеийн компьютерын төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн багтаамжтай байдаг.
Үйлчилгээний програм хангамж нь компьютерын туслах програм бөгөөд өгөгдсөн тусгай үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд зориулагдсан програм юм. Энэхүү програм нь зарим нэг параметрын өөрчлөлтийн үйл явцыг хялбар болгодог.
Хэрэглээний програм гэдэг нь хэрэглэгчийн өгсөн даалгаварыг гүйцэтгэх зориулалттай програм юм.
Мэдээлэл боловсруулах програм нь мэдээллийг төлөвлөж, боловсруулахад зориулагдсан програм хангамж юм. Мэдээлэл боловсруулах програмыг хэрэглээний програм хангамжийн биеэ даасан нэг хэсэг гэж үзэж болно.
Comments
Post a Comment